Эхнэр, нөхөр ч гэсэн хоёр өөр ертөнц

|

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ярьдаг хэлний үгнүүд ижил байдаг ч харин сэтгэлийн  хөдөлгөөнийг илэрхийлэхэд тэр үгүүд өөр өөр утга санааг илэхийлдэг.

Жишээ нь: бүсгүй “Намайг ярьж байхад чи ерөөсөө сонсдоггүй юм шиг санагдах юм” гэж хэлэхдээ “ерөөсөө” гэдэг үгийг хүч оруулах гэж тухайн үедээ ашигладаг бол эрчүүд үүнийг нь “ерөөсөө буюу хэзээч” гэсэн утгаар ойлгодог. Тиймээс бие биенээ ойлгохын тулд эсрэг талынхаа сэтгэлийн хөдөлгөөнийг тайлж унших хэрэгтэй болох нь ээ.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нэг хэлээр ярьдагч сэтгэлиин хөдөлгөөнөө илэрхийлэх үед тэр үгнүүд өөр өөр утга санааг илэрхийлдэг гэдгийг бүү мартаарай.

Бүсгүйчүүдийн түгээмэл гомдол Эрчүүдийн хариулт

Бид хоёр гадуур гарахаа бүр больжээ

Болж бүтэж байгаа юм гэж нэг ч алга

Жаахан романтик байвал мөн гоё оо

Намайг хэн ч сонсохоо больж дээ

Үгүй, чи бид хоёр чинь өнгөрсөн долоо хоногт гадуур хооллоо биздээ

Тэгээд энэ миний буруугаас болоод байна гэж чи хэлэх гээ юу

Чи намайг романтик биш гэх гээд байна уу даа

Би чамайг яг одоо сонсож байгаа юм биш үү

Бүсгүйчүүдийн хамгийн ихээр гаргадаг гомдол бол “Чи миний хэлж байгааг сонсохгүй байгаа юм шиг санагдаад байх юм” бөгөөд үүнийг хүртэл эрчүүд заримдаа буруугаар ойлгодог.

Хэрэв энэ үгийг эрчүүд зөвөөр орчуулж ойлговол “Чи миний хэлээд байгаа үгний утга санааг нэг л сайн ойлгохгүй эсвэл хайхрахгүй байгаа мэт надад санагдаад байх юм. Миний хэлж байгаа зүйлд анхаарлаа хандуулж байна гэдгээ надад нэг харуулахгүй юу?” гэсэн өгүүлбэр болно.

Маргалдаж байгаа ихэнх хосууд бие биенийгээ зөв ойлгож чадаагүйгээс болдог. Ийм үед тэд сонссон зүйлээ дахин бодож эсвэл зөвөөр хөрвүүлэх шаардлагатай.

Эмэгтэйчүүдийн уурласан үедээ “ерөөсөө”, “хэзээ ч “, “бүр” гэх мэт хүч нэмэгдүүлсэн үгийг ашиглахаас гадна өөрийгөө зөвтгүүлж, дэмжүүлэхийг хүсдэг. Тэд тэрхүү хүсэж байгаа тусламж дэмжлэгээ шууд гаргаж хэлдэггүй. Бүсгүй хүний үгэнд нуугдсан тэрхүү хүслийг нь ойлгож хандвал тэрээр өөрийг нь сайн сонсохоос гадна өөрт нь хайртай юм байна гэсэн мэдрэмжийг шууд авдаг.

Эрэгтэй хүн эдгээр товч үгийг хэлэхдээ дуугайхан хүлээн зөвшөөрөөсэй гэж л хүсдэг.

 

Эх сурвалж: inet.mn