Өө сэвгүй будалтын нууц

|

Гоо сайхан  Нэгэн өглөө нүүрээ будаж байхдаа будаг чинь огтхон ч болохгүй байгааг анзаарчээ. Суурь крем чинь шингэж өгөхгүй, уруулын будаг нь хүссэнээр будагдахгүй, нүд ч нэг л хачин харагдаад... Сэтгэлээр битгий уна. Эрт орой хэзээ нэгэн цагт бид бүгдтэй нь ийм зүйл тохиолддог.. Нүүр будалт хэвийн зүйл болох үед түүний чанар нь буурдаг. Энэ байдлыг хяналтаасаа алдахгүйн тулд ердөө хэдэн дүрмийг л мэдээд авчих. Харин бид чамд тусалъя!

Суурь 
Арьсаа ямар ч өө сэвгүй харагдуулахын тулд бүтээгдэхүүнээ зөв сонгох хэрэгтэй. Мэргэжилтнүүдийн зөвлөгөө:

1-р алхам
Эхлээд сайн цэвэрлээд чийгшүүл. Суурь тосоо түрхэхийн өмнө тосоо шингэхийг нь таван минут хүлээ. Тэгэхгүй бол суурь жигд биш түрхэгдэнэ.

2-р алхам
Суурь тосоо маск шиг түрхэх хэрэггүй. Yрэвссэн, улайссан хэсэгт түрхээрэй. Энэн нь ихэнхдээ хамрын үзүүр эсвэл амны буланд байдаг. Мөн нүднийхээ доорх хар зураасан дээр түрхэж болно.

3-р алхам
Сууриа жигд харагдуулахын тулд маш нямбай түрхээрэй. Хуруугаараа эсвэл порлоноор ч байж болно. Эрүүнийхээ хэсэгт анхаарлаа хандуул.

4-р алхам
Эцэст нь нунтаг пудр ашигла. Тослог арьстай хүмүүсийн заавал хийх ёстой алхам. Пудрээ багсаар түрхээрэй.

Шингэн суурь:
Хэвийн арьсанд сайн тохирно. Амархан тархдаг.Тосон суурь: Хуурайшсан эсвэл хөгширсөн арьсанд тохирно. Мөн арьсны өө сэвийг сайн дарахын хажуугаар чийгшүүлэлт сайн өгдөг. 
Крем-пудрэн суурь:
Ийм суурь нь компакт хэлбэртэй байдаг ба порлоноор түрхэж, цайвар өнгөтэй болгоно.Стик: хэрэглэхэд тохиромжтой. Сайн түрхэгддэг ба нягтрал сайтай.

Санамж:
 - Сууриа өдрийн гэрэлд түрхвэл өө сэвгүй харагддаг.
 -Сууриа сонгож байхдаа алтлаг туяатайг нь аваарай. Тэгвэл арьсанд эрүүл гэрэлтсэн төрх өгдөг. Өө дарагч Жижиг сажиг өө сэвийг дарахын тулд бага зэргийн өө дарагч хэрэг болно. Yр дүн нь өнгийг нь хэр сонгож авснаас мөн зөв түрхсэн эсэхээс хамаарна. 

1-р алхам
Суурь тос түрхдэг бол өө дарагчаа дээр нь түрх. Нүдний эргэн тойронд чийгшүүлэгч тосны тусламжтайгаар түрхэнэ. Тосоо эхлээд шингээгээрэй.

2-р алхам
Толинд тонгойн доош хар. Тэгэхээр нүдний доорх хөхөрч харласан зураас улайн харагддаг.

3-р алхам
Өө дарагчаа хурууныхаа өндгөөр сайн тараа. Сайн үр дүнд хүрэхийн тулд чийгтэй порлоноор түрхээрэй. Гэхдээ ямар ч тохиодолд үрж болохгүй, харин өө дарагч чинь анзаарагдамгүй болтол нь зөөлөн дарж түрхээрэй. 

4-р алхам
Суурь болон өө дарагчаа сайн тогтоохын тулд дээрээс нь нунтаг пудр нимгэн тавь.

Өөртөө зориулж:
Тосон: Амархан түрхэгдэж, жижиг улайсан арьс, батгыг нуудаг. Хуурай арьсанд тохирно.

Шингэн: Тусгай түрхэгчээр түрхдэг. 

Стик: Нягт түрхэгддэг. Сорви, батгыг дардаг. Харин хөхөрч харласан зураасын өөг дарахад дэнд тохиромжгүй. Хүнддэнэ. 

Харандаа: Xэрэглэхэд хялбар, өдрийн турш элдэв өө дарахад тохирно.

Санамж:
- Хэрэв чи ямар өнгө нь илүү зохиж байгааг мэдэхгүй бол суурь тосны өнгөтэй нь адилханыг түрх.
- Хуурай арьстай хүн чийгшүүлэгч өө дарагч хэрэглэсэн нь дээр. Хэрэв өө дарагч чинь дэндүү нягт байвал түүнийг бага зэрэг шингэн суурьтай хольж түрхээрэй.