ЗАХИАЛГЫН ТУСЛАМЖ
Хүргэлт, төлбөр
Улаанбаатар болон орон нутаг
Захиалгын хуудсанд нэр, утас, хүргэлтийн хаягаа оруулна уу. Бид хүргэлтийн боломж, үнэ, хүлээн авах хугацааг таны хаягийн дагуу утсаар баталгаажуулна.
Онлайнаар төлөх дүн нь зөвхөн бүтээгдэхүүний үнэ юм. Хүргэлтийн төлбөр үүнд ороогүй бөгөөд урьдчилан тохиролцож тусад нь төлнө.
QPay төлбөр
Захиалгаа бүртгүүлсний дараа QPay нэхэмжлэх үүсгэнэ. Банкны аппдаа QR кодыг уншуулах эсвэл харагдах банкны холбоосыг ашиглан төлнө үү. Төлсний дараа «Төлбөрийн төлөв шалгах» товчийг дарж баталгаажуулна.
Банкнаас төлбөр баталгаажсаны дараа амжилтын мэдээлэл гарна. Хэрэв мөнгө хасагдсан ч төлөв шинэчлэгдээгүй бол дахин төлөхгүйгээр захиалгын дугаартайгаа бидэнтэй холбогдоорой. Банкны картын мэдээллийг энэ сайтад оруулахгүй.
Буцаалт, солилцоо
Буцаалт, солилцоо болон захиалга цуцлах хүсэлтээ захиалгын дугаартайгаа утас эсвэл и-мэйлээр ирүүлнэ үү. Нөхцөлийг худалдан авахаасаа өмнө биднээс тодруулж болно.
+976 11 360914